Түгээмэл асуулт, хариулт (FAQ)
“Ганган Дурсамж” гэж ямар үйлчилгээ вэ?
“Ганган Дурсамж” бол таны хүүхэд, гэр бүлийн дурсамжийг зураг, түүхээр баяжуулан хадгалах, ном хэлбэрээр хэвлүүлж захиалах боломжтой үйлчилгээ юм.
Хэрхэн ном захиалах вэ?
Аппликейшнд бүртгүүлэн нэвтэрч, өөрт тохирох хүрээ загварыг сонгоод, өөрийн зураг, холбоотой нэмэлт текст оруулж номны хавтасны материал, өнгө, хэмжээ зэргийг сонгон төлбөрөө төлснөөр таны захиалга баталгаажна. Манай баг таны захиалгыг баталгаажуулж, үйлдвэрлэлд шилжүүлнэ.
Захиалсан ном хэзээ хүргэгдэх вэ?
Захиалга баталгаажсанаас хойш 3-7 хоногийн дотор таны заасан хаягаар хүргэгдэнэ. Хүргэлтийн хугацаа таны байршлаас хамааран өөр байж болно. Про хэрэглэгч бол дараалалгүй хэвлүүлж, хүргэлт шуурхай гарна.
Би зураг, текстээ сольж, засварлах боломжтой юу?
Тийм ээ, та захиалгаа илгээхээс өмнө хэдэн ч удаа зураг, текстээ засварлаж болно. Захиалга баталгаажсаны дараа өөрчлөлт хийх боломжгүй болдог. Харин бидний алдаанаас болж алдаатай захиалга гарсан бол дахин үйлдвэрлэж хүргэж өгнө.
Төлбөрийн ямар хэлбэрүүдийг дэмждэг вэ?
Qpay системээр дамжуулан дурын банкны интернэт үйлчилгээгээр дамжуулан төлөх боломжтой.
Хэрвээ захиалгад асуудал гарвал яах вэ?
Ганган Дурсамж тусламжийн багтай support@gangandursamj.mn хаягаар эсвэл 7676-8000 дугаараар холбогдон мэдэгдэнэ үү. Бид таны асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх болно.
Захиалсан номыг буцаах боломжтой юу?
Ном нь захиалагчийн хүсэлтээр, тухайн хэрэглэгчид зориулан, хувь хүний мэдээллийн дагуу захиалгаар үйлдвэрлэгддэг тул буцаах боломжгүй.