2025 оны 6 сарын 25
Энэхүү Нууцлалын бодлого нь "Ганган дурсамж" аппликэйшн (цаашид "апп" гэх)-д хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах болон устгах талаар тодорхойлно. Энэхүү бодлого нь “ЭЙ ЖИ АЙ МЕТА ГРУПП” ХХК-ийн эрх зүйн хариуцлагын хүрээнд мөрдөгдөнө.
Цуглуулж болох мэдээлэл
1.1 Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл: утасны дугаар, нэр, цахим шуудангийн хаяг.
1.2 Фото зураг, тайлбар зэрэг хэрэглэгчийн оруулсан контентууд.
1.3 Аппликэйшн ашиглалтын мэдээлэл: лог файл, IP хаяг, төхөөрөмжийн мэдээлэл, ашигласан хугацаа зэрэг техникийн мэдээлэл.
1.4 Гүйлгээний мэдээлэл: төлбөрийн төрөл, огноо, статус гэх мэт.
Мэдээлэл ашиглах зорилго
2.1 Хэрэглэгчийг бүртгэх, таних, системд нэвтрэх.
2.2 Хэрэглэгчийн захиалсан үйлчилгээг үзүүлэх, ном хэвлэх, хүргэлт зохион байгуулах.
2.3 Үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглээний статистик гаргах.
2.4 Системийн аюулгүй байдлыг хангах, залилангаас сэргийлэх.
2.5 Хэрэглэгчийн зөвшөөрлөөр сурталчилгаа, мэдээлэл хүргэх.
Мэдээллийг хуваалцах нөхцөл
3.1 Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүйгээр дамжуулахгүй.
3.2 Гэхдээ дараах тохиолдолд хуулийн байгууллагад дамжуулж болно.
3.2.1 Шүүхийн шийдвэрийн дагуу
3.2.2 Эрх бүхий байгууллагын албан ёсны шаардлагын дагуу
3.3.3 Хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд.
Мэдээлэл хадгалах хугацаа
4.1 Хэрэглэгчийн мэдээллийг бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална.
4.2 Үйлчилгээ цуцлагдсан эсвэл бүртгэл устгагдсан тохиолдолд мэдээллийг ажлын 5 хоногийн дотор бүрэн устгана.
Мэдээллийн хамгаалалт
5.1 Серверийн хамгаалалт, SSL шифрлэлт, нууц үгийн хамгаалалт зэрэг олон түвшний хамгаалалтын арга хэмжээ авна.
5.2 Хэрэглэгчийн мэдээлэлд зөвхөн зөвшөөрөлтэй админ болон техникийн ажилтан хандана.
Хэрэглэгчийн эрх, үүрэг
6.1 Өөрийн мэдээллийг харах, засах, устгуулах хүсэлт гаргах.
6.2 Хувийн мэдээлэл ашиглуулахтай холбоотойгоор бүртгэлээ цуцлах.
6.3 Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр нууц үгийг өөрөө хамгаалах үүрэгтэй ба бусдад алдсан тохиолдолд Ганган Дурсамж хариуцлага хүлээхгүй.
Хүргэлтийн нууцлал
7.1 Ганган Дурсамж бүтээгдэхүүн нь хувь хүний нууцтай холбоотой, нандин зургуудыг агуулж байх тул бүтээгдэхүүнийг битүүмжлэн, хүргэлтийг албан ёсны хамтрагч байгууллагаар дамжуулан хүргэнэ.
7.2 Хэрэглэгч захиалгаа авахдаа битүүмж хөндөгдсөн эсэхийг хүргэлтийн ажилтаны өмнө шалгах үүрэгтэй бөгөөд, битүүмж алдагдсан бараа гэмтсэн бол зургаар баталгаажуулан хүргэлтийн ажилтанд буцааж хүлээлгэн өгнө.
7.3 Хүргэлтээ дээр дурдсан шалтгаанаар аваагүй бол Ганган дурсамж тусламжийн багт холбогдон мэдээллэх шаардлагатай.
Нэмэлт нөхцөл
8.1 Нууцлалын бодлогын шинэчлэлт хийгдэх тохиолдолд апп болон бүртгэлтэй имэйлээр мэдэгдэнэ.
8.2 Хэрэглэгч шинэ бодлогыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд үйлчилгээг ашиглах боломжгүй.
8.3 Хэрэглэгч бүртгэлээ цуцлаагүй бол нууцлалын бодлогын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Холбоо барих:
ЭЙ ЖИ АЙ МЕТА ГРУПП ХХК
И-мэйл: support@gangandursamj.mn +976 7676-8000