“Ганган дурсамж” нь “Эй Жи Ай Мета Групп” ХХК-ийн боловсруулсан албан ёсны аппликейшн юм. Энэхүү аппликейшн нь хэрэглэгч өөрийн дурсамжтай зургуудыг цэгцтэй байдлаар байршуулж, дижитал хэлбэрээр хадгалах болон хэвлэмэл ном болгон захиалах орчин үеийн дэвшилтэт үйлчилгээг санал болгодог.
Бидний зорилго бол таны дурсамжийг гарт баригдах, зөвхөн танд зориулсан ганц хувь ном болгон бүтээж, түүнийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх үнэ цэнтэй дурсамжийн бүтээл болгон үлдээхэд тань туслах явдал юм.
Ингэснээр та зураг угаалгаж, уламжлалт альбом хийх шаардлагагүй болж, төрөл бүрийн ганган ном хэлбэрээр, дурсамжаа өвөрмөц байдлаар хадгалах боломжтой болно.
Бидний давуу тал :
Хэрэглэгч төвтэй шийдэл
Өндөр чанартай хэвлэл
Хялбар ашиглах интерфэйс
Бид бүтээлч сэтгэлгээ, технологийг хослуулан таны түүхийг илүү үнэ цэнтэй болгоход чиглэдэг.
“Ганган Дурсамж” аппликейшн болон бидний хөгжүүлж буй бүтээгдэхүүнүүдтэй хамтран ажиллах боломжтой.
Бид бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санааг эрхэмлэн, дараах чиглэлээр урт хугацааны түншлэл тогтоох түншүүдээ урьж байна:
Хэвлэлийн компаниуд
Сурталчилгаа, маркетингийн агентлагууд
Дизайнерууд, гэрэл зурагчид
Боловсролын байгууллагууд
Хэрэв та бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй бол дараах хаягаар байгууллагын / хувь хүн/ нэр, холбогдох утас, хамтын ажиллагааны чиглэл үнийн саналаа илгээнэ үү. Бид 24-48 цагийн дотор эргэн холбогдох болно.