2025 оны 6 сарын 25
"Ганган дурсамж" апликэйшн нь “ЭЙ ЖИ АЙ МЕТА ГРУПП” ХХК-ийн өмч бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч аппликейшн-ийг ашиглан зураг байршуулах, дурсамж бүтээх, ном хэвлүүлэх, бусад хамаарах бүтээгдэхүүн үйлчилгээг авах зэрэг бүх төрлийн хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулна.
1. Ерөнхий нөхцөл
1.1 Хэрэглэгч нь энэхүү апликэйшнийг ашиглахын тулд өөрийн утасны дугаар эсвэл мэйл хаягаар бүртгүүлэн, энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн байна.
1.2 Хэрэв хэрэглэгч нөхцөлийг зөвшөөрөхгүй бол үйлчилгээг ашиглах боломжгүй.
1.3 Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү нөхцөл болон түүнийг дагалдах журмуудыг шинэчлэх эрхтэй бөгөөд өөрчлөлтийн талаар хэрэглэгчдэд мэдэгдэнэ. Шинэ нөхцлийг зөвшөөрөхгүй бол үйлчилгээг цуцлах эрх хэрэглэгчид байна.
2. Хэрэглэгчийн эрх, үүрэг
2.1 Хэрэглэгч нь үйлчилгээг зөв зохистой, хууль ёсны хүрээнд ашиглах үүрэгтэй.
2.2 Хэрэглэгч зөвхөн өөрийн хамаарал бүхий зураг, дурсамжийг оруулна. Хэн нэгэн өөр этгээдийн зураг, мэдээлэл оруулж бусдын нэр хүндэд халдахыг хориглоно.
2.3 Хэрэглэгч садар самуун, хүчирхийлэл, суртал ухуулга бүхий эсвэл бусдын эрх ашгийг хөндсөн зураг, мэдээлэл оруулахыг хориглоно.
2.4 Хэрэглэгч үйлчилгээний эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй.
3. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
3.1 Аппликэйшн болон үйлчилгээний хэвийн ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангана.
3.2 Садар самуун, дурсамжид үл нийцэх, хууль бус зураг болон контентийг хэвлэхээс татгалзах, устгах эрхтэй.
3.3 Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс системд нэвтрэлтийг түр хязгаарлах, үйлчилгээний хэрэглээг хянах эрхтэй.
4. Үйлчилгээг цуцлах
4.1 Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй хаягнаас support@gangandursamj.mn хаягруу хүсэлт илгээж эрхээ цуцлуулж болно. Энэ тохиолдолд төлбөр буцаан олгогдохгүй.
4.2 Үйлчилгээ үзүүлэгч дараах тохиолдолд хэрэглэгчийн үйлчилгээг цуцалж болно:
4.2.1 Үйлчилгээний нөхцөл зөрчсөн
4.2.2 Хууль бус зураг, контент оруулсан
4.2.3 Системд хор учруулсан, халдлагад өртүүлсэн гэх мэт
4.3 Үйлчилгээ цуцлагдсаны дараа хэрэглэгчийн мэдээлэл бүрэн устах ба сэргээгдэх боломжгүй. Хэрэглэгч өөрөө мэдээллээ урьдчилан хадгалах үүрэгтэй.
5. Төлбөр, шимтгэл
5.1 Про гишүүнчлэл үйлчилгээ төлбөртэй байна. Төлбөрийг урьдчилсан төлөлтөөр, төлбөр төлснөөс хойш 6 сар болон 1 жилийн хугацаагаар тооцно.
5.2 Зарим загвар нь төлбөртэй байх ба тухайн худалдан авсан загварыг нэг удаагийн ном хэвлэлтэд ашиглана. Дахин ашиглах боломжгүй. Худалдан авсан хүрээ загвараа ашиглаагүй байсан ч буцаах боломжгүй тул та сонголтоо зөв хийх үүрэгтэй.
5.3 Хэвлэлийн үнэ тусдаа төлбөртэй бөгөөд үнэ нь таны сонгосон номны хавтас, хавтасны өнгө, хэмжээ зэргээр тодорхойлогдож, төлбөрөө төлж захиалгаа батагаажуулснаар ном хэвлэлтэд орно.
5.4 Гүйлгээ хийсэн банкны шимтгэлийг хэрэглэгч өөрөө төлнө.
5.5 Захиалгын явц, хүргэлтийн талаархи мэдээллийг хэрэглэгчийн бүртгүүлсэн имэйл хаяг болон аппликейшн доторх мэдэгдлийн хэсгээр илгээнэ.
6. Төлбөрийн буцаалт
6.1 Хэрэглэгч та "Ганган дурсамж" аппликейшнээр дамжуулан өөрийн дурсамжийг агуулсан захиалгат ном бүтээхэд уг бүтээгдэхүүн нь таны оруулсан зураг, текст, мэдээлэл дээр үндэслэн тусгайлан таны захиалгад зориулан хэвлэгдэх нэг удаагийн бүтээгдэхүүн юм.
6.2 Захиалга баталгаажсаны дараа таны өгсөн зураг, текстэд үндэслэн ном бэлтгэж, хэвлэх ажил эхлэх тул захиалга баталгаажуулсны дараа бүтээгдэхүүн нь тусгайлан захиалгаар хийгдэх учраас буцаах, солих, цуцлах боломжгүй болохыг мэдэгдье.
6.3 Захиалгаа баталгаажуулахаас өмнө оруулсан мэдээллээ сайтар нягталж шалгана уу. Хэрэглэгчийн оруулсан буруу, дутуу мэдээллээс үүдсэн аливаа зардлыг "Ганган дурсамж" хариуцахгүй.
7. Хүргэлт
7.1 Хэрэглэгч захиалгаа зөвхөн хүргэлтээр авах боломжтой байна.
7.2 Хүргэлтийн төлбөр бүсчлэл харгалзахгүй 6000 төгрөг байна.
7.3 Орон нутгийн хэрэглэгчдийн захиалгыг тухайн орон нутгийн шууданд, эсвэл Монгол шуудангаар дамжуулан илгээх ба нэмэлт төлбөрийг хэрэглэгч өөрөө төлнө.
7.4 Хэрэглэгчийн захиалгыг шууданд тавьснаа баталгаажуулан мэдэгдсэнээс хойшхи асуудлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
7.5 Хэрэглэгч захиалгаа илгээх үедээ хүргэлтийн хаяг болон нэмэлт нэг дугаарыг зайлшгүй бөглөх шаардлагатай бөгөөд, хүргэлт очих үед хүндэтгэх шалтгаангүйгээр хүргэлтээ аваагүй бол дахин хүргэлтэнд бүртгүүлж нэмэлт төлбөр болох 3000 төгрөгийг төлнө.
8. Оюуны өмч
8.1 Апп болон түүнд агуулагдах бүх эх код, загвар, дизайн, бүтээл нь үйлчилгээ үзүүлэгчийн өмч бөгөөд бүх эрх хуулиар хамгаалагдсан.
8.2 Хэрэглэгчийн оруулсан зураг, дурсамж нь тухайн хэрэглэгчийн өмч боловч хэрэглэгч эдгээрийг үйлчилгээний хүрээнд ашиглуулах буюу хэвлэхэд урьдчилан харах, ном болгон гаргах, алдааг хянах зөвшөөрлийг үйлчилгээ үзүүлэгч талд олгож байгаа болно.
9. Хариуцлага, хориглосон үйлдэл
9.1 Хэрэглэгч системд вирус тараах, хууль бус програм ашиглах, серверт халдах, автомат систем ашиглах зэргийг хориглоно.
9.2 Садар самуун, хуурамч, гутаан доромжлох агуулга илгээсэн, хууль бус үйлдэл хийсэн хэрэглэгчийн үйлчилгээ шууд цуцлагдаж, холбогдох байгууллагад шилжүүлж болно.
10. Бусад
10.1 Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай үед өөрчлөх эрхтэй бөгөөд энэ тухай хэрэглэгчдэд мэдэгдэнэ.
10.2 Хэрэглэгч үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Энэхүү нөхцөлийг уншиж, зөвшөөрсөн хэрэглэгч бүртгэл үүсгэн, үйлчилгээг ашиглах боломжтой.